Sunday, February 17, 2008

Лабораторийн ажил № 1.

КОМПЬЮТЕРИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Дасгал 1

Энд компьютерийн ямар ямар эд ангиуд бичигдсэнийг нэрлэн бич.

Pentium III 800MHz, 128RAM, 10GB HDD, 15″ SVGA, 104 keyboard, mouse+pad

Дасгал 2

Дараах 2 компьютерийн хүчин чадлыг харьцуулан бич.

1. Celeron 500MHz, 14″ Samsung, 64MB RAM, 800MB HDD, 3.5″ FDD, V.90 internal modem, RTL8139 network card.

2. Intel Pentium 4 1.2GHz, 512 cache ram, 40GB HDD, 256MB RAM, 15″ SVGA Monitor, 3.5″ 1.44MB FDD, 56KBps modem, sound card+speaker.


Дасгал 3

Сонин дээр компьютерийн худалдаа хийдэг компаний дараах зарлал гарчээ. Энд компьютерийн эд ангиудыг зардаг талаар бичжээ. Тэгвэл эдгээрийн зориулалтыг бич.


Êîìïüþòåð áîëîí ò¿¿íèé ýä àíãè, äàãàëäàõ õýðýãñë¿¿äèéí õóäàëäàà ¿éë÷èëãýý çàñâàð

Printer CanonLaser LBP810

HPDeskjet 640C

CPU Celeron 566-800MHz

Pentium III/4

HDD 10GB Seagate

20GB Seagate

30GB Seagate

40GB Seagate

RAM 32 MB PC100

64 MB PC100

128 MB PC100

256 MB PC100

CD-ROM ASUS-50X

CD ReWriter Acer 2xxc4x32

Sound card

Keyboard Mitsumi

Mouse Acer/Mitsumi

56K internal modem ESS

10/100 Ethernet card Realtek 8139

Power Supply AT/ATX

Floppy driver Mithumi

Cables UTP/BNC

Speakers, HUB, microphones, CD-R

Cable tester, Floppy disks and other


Дасгал 4

Компьютерийг шинээр угсрахад дараах эд ангиуд шаардлагатай болжээ. Тэгвэл эдгээрийн зориулалтыг бичиж ямар эд ангиуд дутуу байгааг нөхөж бич.

CPU, RAM, HDD, case, CD-ROM, FDD, motherboard, power supply, video card, cooler, network card, sound card, internal modem, mouse, keyboard, speaker, pad.

Дасгал 5

Компьютер эхлэн асахдаа өөрийнхөө иж бүрдлийг шалгасны дараа хэрэв ямар нэгэн алдаагүй байвал компьютерийн дискийн төхөөрөмжүүдээс үйлдлийн системийг хайн олж ажиллуулдаг. Үйлдлийн систем ажилласнаар сая компьютерийг ашиглах боломжтой болно. Ингэж компьютер асахдаа өөрийнхөө иж бүрдлийг шалгасны дараа энэ тухай мэдээллийг дэлгэцэнд хүснэгт маягаар гаргаж үзүүлдэг. Энэ мэдээлэл дэлгэцэнд 1-2 секундын хугацаанд харагддаг. Энэ мэдээлэл дэлгэцэнд гарах үед компьютерийн Pause товчлуурыг дарж үйлдлийг зогсоон энэ мэдээлэлтэй танилцах боломжтой. Энэ зааврыг ашиглан компьютерийн хүчин чадлын тухай ямар ямар мэдээллийг энэхүү хүснэгтэнд гаргаж үзүүлдэг болохыг тогтоож өөрийнхөө ашиглаж байгаа компьютерийн хүчин чадлыг тогтоон бич.

Дасгал 6

Дараах өгүүлбэрүүдийг буруу зөвөөр нь ялган бич:

1. Компьютер дээрх бүхий л үйлдлийг CPU гүйцэтгэнэ.

2. Компьютер дээрх бүхий л үйлдлийг RAM гүйцэтгэнэ.

3. Компьютер унтрахад RAM-д байсан бүх зүйл устана.

4. Компьютер унтрахад HDD-д байсан бүх зүйл устана.

5. Компьютер дээр хийсэн бүх үйлдлийг CPU гүйцэтгэх бөгөөд энэхүү үйлдлүүд RAM-aaр дамжин явагдана.

6. Компьютер дээр хийсэн бүх үйлдлийг RAM гүйцэтгэх бөгөөд энэхүү үйлдлүүд CPU-гаар дамжин явагдана.

7. Компьютер унтрахад RAM-д байсан бүх зүйл устах тул хийсэн зүйлээ HDD-д хадгалдаг.

8. Компьютер унтрахад HDD-д байсан бүх зүйл устах тул хийсэн зүйлээ RAM-д хадгалдаг.

Tuesday, February 12, 2008

Hardware

Техник хангамж (Hardware)


Компьютерийн тухай

Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Компьютер нь мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлж, програмуудын тусламжтай боловсруулалт хийн, хадгалах төхөөрөмжид тодорхой хугацаагаар сануулах, мэдээллийг гаралтын төхөөрөмжүүд болох дэлгэцэнд гаргах, принтерээр хэвлэх зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэдэг. Компьютерийг хүчин чадал, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг:
1. Microcomputer буюу Персонал компьютер: Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ.
2. Workstation: Персонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг.
3. Minicomputer: Хэмжээгээр microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм.
4. Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
5. Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд супер компьютерийг ашигладаг.


Компьютерийн ерөнхий бүтэц

Одоо бидний өдөр тутам ашигладаг персональ компьютерийн бүтцийн талаар товч өгүүлье.
Компьютер нь hardware (техник хангамж) гэж нэрлэгдэх олон хэсэг төхөөрөмжүүдээс бүтнэ. Ихэнх компьютерүүд дэлгэц, системийн блок, гар, хулганаас бүрдэнэ.

Системийн блок (бидний нэрлэж заншснаар процессор) нь хамгийн чухал бүрдэл хэсэг бөгөөд түүнд төв процессор (CPU), санах ой (RAM), хатуу диск (HDD), уян дискийн төхөөрөмж (FDD), нэмэлт төхөөрөмжүүд залгах залгууруудын суурь болох портууд (порт нь цуваа, параллель, USB- Universal Serial Bus гэж байдаг), тэжээлийн блок, эх хавтан, CD-Rom, нэмэлт картууд (sound card, display card, TV card, FM card, сүлжээний карт, modem гэх мэт) агуулагдана. Мөн гадаад төхөөрөмжүүд (дэлгэц, гар, хулгана, принтер, сканер, проектор, Flash санах ой, чанга яригч, микрофон) системийн блокд залгагдана. Системийн блок нь эдгээрийг хамтран нэг цогц болж ажиллах боломжийг олгодог.

Эх хавтан нь системийн блок дотор байрладаг. Түүн дээр микросхемүүд, төв процессор, санах ой, портууд, нэмэлт картуудын сууриуд, батарей гэх мэт маш олон зүйл байрлах бөгөөд бүх төхөөрөмжүүд түүнтэй холбогдсон байдаг.



Техник хангамж (Hardware)

Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:
1. Input (оролтын)
2. Processing (боловсруулалт хийх)
3. Storage (мэдээлэл хадгалах)
4. Output (гаралтын)
5. Communications (xолболтын)
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн програм хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй.
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, програм хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.
Гаралтын төхөөрөмж нь компьютерт боловсрогдсон мэдээллийг хэрэглэгчид харуулдаг.
Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.


1. Оролтын төхөөрөмж (Input)

Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм. Үүнд:
1. Кeyboard-Гар
2. Mouse-Хулгана
3. Microphone- Микрофон
4. Scanner-Сканер
5. Camera-Камер зэрэг төхөөрөмжүүд багтана.


Гар (Кeyboard)

Гар тусламжтайгаар мэдээлэл оруулах, тусгай үйлдлүүд, системийн үйлдлүүдийг хийж гүйцэтгэдэг. Бичгийн машиныхтай ижил товчлуурууд бүхий гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж оруулдаг. Гар нь цахилгаан бичгийн машинтай адил боловч хэд хэдэн илүү товчлууртай.

Товчлууруудыг дараах маягаар ангилдаг. Үүнд:
• Yсэг болон тоот товчлуурууд
• Цэг, тэмдгийн товчлуурууд
• Тусгай үйлдлийн товчлуурууд

3 төрлийн гар байдаг. Үүнд:
• Стандарт / ердийн/ гар- 84 товчлууртай
• АТ гар- 84 товчлууртай
• Өргөтгөсөн гар- 101 товчлууртай





Эдгээр гарууд нь control, return, shift товчлууруудын байрлалаараа хоорондоо ялгаатай байдаг.





Гарны компьютерт залгадаг оролтын хэлбэр нь 2 янз байдаг:




DIN буюу 5 хөлтэй бvдvvн залгуур. PS/2 буюу 5 хөлтэй жижиг залгуур


Компьютер дэхь гарны оролт нь DIN байгаад PS/2 залгууртай гарыг ашиглах тохиолдолд хувиргагчыг ашиглана.


Тусгай үйлдлийн товчлуурууд:

• Alt- Alternate гэсэн үгийн товчлол, хоёрдахь control товчлуурын үүрэг гүйцэтгэнэ.
• Arrow- Ихэнх гар 4 тийшээ сумтай товчлууруудтай байдаг ба эдгээрийн тусламжтай курсорыг сумын заалтын чиглэлд хөдөлгөнө.
• Backspace- Курсороос зүүн тийш байрлах тэмдэгтийг устгаж энэ зүгт курсорыг шилжүүлнэ.
• Caps lock- Энэ товчлуур дараастай байхад бүх үсэг томоор гардаг.
• Ctrl- Control гэдэг үгийн товчлол, бусад товчлууруудтай хамтарч үйлдэл хийнэ.
• Delete- Зарим компьютер дээр Del гэж товчоор нэрлэсэн байдаг. Курсорын баруун талын тэмдгүүдийг мөн идэвхжүүлсэн объектуудыг устгах боловч курсорыг зөөдөггүй.
• Enter- Командыг оруулах болон курсорыг дараахь мөрөнд шилжүүлэхэд хэрэглэнэ. Зарим гар дээр return гэж тэмдэглэсэн байдаг.
• Esc- Escape гэдэг үгийн товчлол. Tөхөөрөмжүүд рүү тусгай код илгээх ямар нэгэн програмаас гарахын тулд хэрэглэнэ.
• Fn- Function гэдэг үгийн товчлол. Бусад товчлууруудтай хамт үйлдэл хийх ба ямар програм дээр ажиллаж байгаагаасаа хамаарч өөр өөр үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр товчлууруудыг зөөврийн компьютер дээр илүү ашигладаг.
• Function- F1, F2 гэх мэт тусгай товчлуурууд. Эдгээр товчлууруудыг зөөврийн компьютер дээр илүү ашигладаг.


Хулгана (Mouse)

Компьютерийн хулгана нь дэлгэц дээрх курсорын хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий хатуу хавтгай гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дүрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ.

Хулганы тусламжтай бид чиглvvлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелvvлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно.

Хулгана ямар програм дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр үүрэг бүхий, 1-3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зүүн талынх нь өргөн хэрэглэгддэг. Товчлууруудын дунд гүйгч дугуй (ролик)-тай хулгана ч байдаг. Сүүлийн үед гэрлээр мэдэрдэг хулганууд хэрэглэгдэх болсон.

Хулгана гарч ирсэн цагаасаа хэрэглэгчийг keyboard буюу гарнаас өгөгддөг олон vйлдлээс чөлөөлөгдсөн. Хулганыг компьютерт доорх 3 аргын аль нэгээр холбоно. Үvнд:
1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно.
2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно
3. Утасгvй хулганууд компьютерт биеэрээ холбогдохгvй. Харин радио долгион эсвэл инфра туяаны тусламжтай компьютерт холбогддог.




PS/2 холболттой хулгана сериал холболттой хулгана

Өнөөдөр хэрэглээнд байгаа ихэнх хулганууд PS/2 хэлбэрийн холбогчтой.


Микрофон

Компьютерээс интернэтийн сүлжээгээр дамжуулан аль нэг компьютерийн хэрэглэгч болон ердийн телефон утас руу залган ярихад микрофоныг ашигладаг. Микрофон доторх диапрагм нь дуу авиаг электрон аудио сигнал руу хувиргадаг.



2. Боловсруулалт хийх төхөөрөм (Processing)

Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн програм хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй.
• Central Processing Unit (CPU)
• Memory (Санах ой)


Төв процессор (CPU- Central Processing Unit)

CPU нь компьютерийн мэдээлэл хөрвүүлэх, боловсруулах гол үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Хүнээр бол уураг тархи нь гэсэн үг. Сүүлийн үед янз бүрийн хурдтай Pentium төв процессорууд өргөн хэрэглэгдэж байна. Жишээ нь: Pentium-IY 2.4 GHz.


Санах ой (Memory)

Санах ой нь персональ компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персональ компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг.

График горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютерийн санах ойн хэмжээ 64Mb буюу түүнээс дээш байх нь шаардлагатай гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг.

Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
• Шуурхай санах ой (RAM- Random Access Memory)
• Тогтмол санах ой (ROM- Read Only Memory)

Шуурхай санах ой (RAM- Random Access Memory)

Компьютер дээр ажиллаж байх хугацаанд командууд болон боловсруулж буй мэдээллүүд шуурхай санах ой (RAM- Random Access Memory)-д хадгалагдаж байдаг. Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг.

Санах ойн хэмжээг byte (байт)-аар хэмжих бөгөөд 1 байт нь нэг тэмдэгт хадгалахад зориулагдсан хэмжээ болно.

1024 Byte=1KBt (килобайт)
1024 KBt=1MBt (мегабайт)
1024 MBt=1GBt (гегабайт)

Шуурхай санах ойн хэмжээ их байвал нэгэн зэрэг олон програмтай ажиллах боломжтой болдог. Шуурхай санах ой компьютер асахад идэвхжээд, унтрахад түүнд агуулагдсан мэдээлэл устдаг. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна.


Тогтмол санах ой (ROM- Read Only Memory)

Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.

RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна.



3. Мэдээлэл хадгалах төхөөрөм (Storage)

Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, програм хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.

Мэдээллийг байнга хадгалахын тулд уян диск (Floppy disk) болон хатуу диск (Hard disk), CD (Compact Disk) зэргийг ашигладаг. Мөн Flash, Zip disk ашиглаж болно.



Хатуу диск (hard disк)

Хатуу диск (hard disк) нь системийн блок дотор байх бөгөөд түүнд маш их хэмжээний мэдээлэл (файл) агуулах боломжтой. Хатуу диск нь бусдаасаа илүү хурдан хадгалах, унших боломжийг олгодогоороо давуу талтай. Хатуу диск нь 40MBt-аас эхлээд 120 GBt, түүнээс ч их багтаамжтай байна. Hard дискний түүх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискүүд нь одоогийн 21 инчийн телевизорын хэмжээтэй, гэхдээ дөнгөж хэдхэн мегабайтыг л хадгалах өчүүхэн бага багтаамжтай байжээ. Тухайн үед "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сүүлд floppy disк буюу уян диск гэсэн ойлголт гарснаар Hard Disk буюу хатуу диск гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard дискийг соронзон оронтой хатуу материалаар (хөнгөнцагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээллээ хадгална.

Компьютерийн хүчин чадал нь төв процессор, санах ой, хатуу дискийн багтаамж зэрэг үзүүлэлтээр голчлон тодорхойлогдоно. Жишээ нь: Pentium-IY CPU-2.4GHz, HDD-80GBt, RAM-512 MBt гэх мэт.


Уян диск (floppy disк)

Уян диск (floppy disк) нь соронзон бүрхүүлээр хучигдсан, нимгэн, дугуй хэлбэртэй, пластик хамгаалалттай төхөөрөмж юм. Уян диск нь хатуу дисктэй харьцуулахад багтаамжаар бага боловч мэдээлэл шуурхай зөөвөрлөхөд тохиромжтой байдаг. 1,44 MBt-ийн багтаамжтай уян диск түгээмэл хэрэглэгддэг.

Өнөө үед маш том хэмжээтэй аудио болон видео файлууд ихээр ашиглагдаж байгаатай холбоотой зөөвөрлөх шинэ шинэ төхөөрөмжүүд бий болсоор байна.


Оптик диск (Compact Disk-CD)

Оптик диск дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. Оптик дискэнд CD-Recordable, CD-ReWritable диск орно.

CD-ROM (Compact Disk- Read Only Memory) CD-ROM нь компакт дискэн дээр бичигдсэн график дүрс, текст, дууг зөвхөн уншихаас ямар нэг юм бичих боломжгүй. Дууны CD -гээс дууг зөвхөн сонсохоос, дуу нэмж бичих боломжгүй байдаг. Сүүлийн үеийн бүх компьютерүүд CD-ROM төхөөрөмжтэй ирдэг. CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 50x. 52x зэрэг байдаг. 1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд бөгөөд секундэд 150 килобайт юм. Нэг компакт дискэнд 74-80 минутын стерео дуу багтдаг. Компакт дискний мэдээлэл хадгалах хэмжээ нь 650-700 MBt бөгөөд энэ нь 250000 хуудас текст багтах боломжтой юм.



CD-ROM CD


Компакт диск нь их хэмжээний мэдээллийг хадгалах чухал хэрэгсэл болж зөвхөн дуу төдийгүй текст, зураг, хөдөлгөөнт зураг, видео дүрс агуулах болжээ. Ингэснээр танин мэдэхүйн нэвтэрхий толь, гадаад хэл сурах интрактив програм, тоглоом, кино, ном сэтгүүлүүдийг CD-д бичиж гаргаж байна.
CD-R (Compact Disк- Recordable) Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай бүтээгдсэн байдаг бөгөөд энэ компакт дискийг ердийн CD-ROM төхөөрөмж унших боломжтой ч түүнд мэдээлэл бичихийн тулд бичлэгийн нэмэлт төхөөрөмж CD Writer шаардлагатай болдог.


Flash disk

Сүүлийн үед Flash disk түгээмэл ашиглагдах болсон. Энэ төхөөрөмжийг системийн блок (процессор)-ийн гадна талаас USB портонд залгаж мэдээлэл хадгалж, зөөвөрлөж болдог. Багтаамжийн хувьд янз бүр 16MBt, 32MBt, 128MBt, 256MBt, түүнээс их байдаг. Мөн Zip disk ашигладаг


Zip disk

Zip drive нь персонал компьютер дэхь файлуудыг архивлах, хуулж авахад зориулсан жижиг авсаархан төхөөрөмж юм. Zip төхөөрөмж болон диск нь 2 төрлийн хэмжээтэй байдаг. 100 Mb-н хэмжээ нь үнэн хэрэгтээ 100431872 байт бөгөөд энэ нь 70 ширхэг уян диск бүхий өгөгдөлтэй тэнцэнэ. Мөн 250 Mb-н диск, drive гэж байдаг. Таны хатуу дискэн дээрх бүх файлыг zip төхөөрөмжийн тусгай программийн тусламжтайгаар бүгдийг нь нэг болон цөөн хэдэн zip диск рүү хуулах боломжтой.





Zip disk
Zip drive



4. Гаралтын төхөөрөмæ (Output)

Гаралтын төхөөрөмж нь компьютерт боловсрогдсон мэдээллийг хэрэглэгчид харуулдаг. Жишээ нь: дэлгэц (Monitor) дээр харах, цаасан дээр хэвлэх (Хэвлэх төхөөрөмж-Printer), дуу сонсох (Чанга яригч -Speaker) гэх мэт.

Дэлгэц (Monitor)

Дэлгэц нь компьютер дэхь мэдээлэл, текст, дүрс, зургийг хэрэглэгчдэд харуулдаг төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дээр харагддаг билээ.

Display болон Monitor гэсэн 2 ойлголт байдаг. Монитор гэдэг нь компьютер дэх зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм. Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх үед ...cannot displayed!!! гэсэн алдааны мэдээлэлтэй таардаг. Харин ...cannot monitored !!! гэж гардаггүй. Мөн зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог. Эндээс харахад ялгаатай Display,н Monitor гэсэн 2 ойлголт ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг.

Мониторын нь хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй вэ гэдгээр тодорхойлогддог. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.

• Өнгө ба resolution (өнгө ялгаруулалт)
Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энэ үзүүлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай мэдэх шаардлагатай юм.

Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог байна.
- Monohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан.
- CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, өнгөр ялгаруулалт нь хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 pixel хүртэл байх ба дөрвөн өнгөтэй.
- EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 pixel -тэй.
- VGA (Video Graphics Array)-ийг 1987 онд гаргасан бөгөөд 640x480 pixel бүхий 16 өнгөтэй, эсвэл 320x200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог.
- XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800x600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320x200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог.
- SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800х600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280x1024 эсвэл 1600x1200 pixelтэй байхаар сонгох боломжтой байдаг.

• Дэлгэцийн хэмжээ
Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгчдэд зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 14, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.

• Үйлдвэрлэсэн технологи
Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна.

Энэ төрлийн дисплейд:
-LED - гэрлэн диодын
-LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнүүд багтдаг.


Хэвлэх төхөөрөмж (Printer)

Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг.

Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ихээр ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм.

Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:
1. Өнгө. Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно.
2. Resolution (өнгөний ялгарал). Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 300 dpi болгоод хэвлэхэд 150 dpi болгоод хэвлэснээс илүү тод харагддаг.
3. Хурд. Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Лазер принтерүүд хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим лазер принтерүүд 12-16 хуудсыг минутанд хэвлэдэг.
4. Санах ой. Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Хар цагаан принтерээс HP Lazerjet 5L, 6L, 1100, 1200, өнгөт принтерээс HP Deskjet 1120, 1220 гэсэн принтерүүд хамгийн түгээмэл ашиглагдаж байна.



5. Холболтын төхөөрөм (Communications)

Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.


Модем (Modem)

Modem (модем) нь компьютерийг телефон утасны шугамаар интернетэд холбох үүрэгтэй төхөөрөмж юм. Модем нь тоон болон аналоги сигналийг хооронд нь хөрвүүлэх үүрэгтэй. Гадаад болон дотоод модем гэж байдаг бөгөөд сүүлийн үед системийн блок дотор байрлах дотоод модемийг өргөн хэрэглэж байна. Модемний гол үзүүлэлт нь түүний хурд юм.




Сүлжээний карт (Network Card)

Сүлжээний карт нь компьтерийг дотоод сүлжээнд кабелиар холбоход зориулсан дотоод төхөөрөмж юм.


Тэжээлийн блок

Тэжээлийн блок нь цахилгаан гүйдлийг төхөөрөмжүүдэд хувиарлах үүрэгтэй. Гаднаас ирж байгаа 110 болон 220 вольтийн цахилгаан гүйдлийг шаардлагатай хэмжээгээр буюу 3,3В, 5В, 12В гүйдэл болгон багасгаж төхөөрөмжүүдэд хувиарлана.

Computer

§1.1. КОМПЬЮТЕРИЙГ АНГИЛАХ НЬ
Өнөөдөр ашиглагдаж байгаа компьютеруудыг дараах байдлаар ангилж болно:
1. СУПЕРКОМПЬЮТЕР — Нарийн ээдрээтэй тооцоог хийхэд зориулагдсан олон процессороос тогтсон байгууламж. Жишээ нь NASA-гийн астрономын тооцоолуур, Метеорологийн цаг уурыг урьдчилан мэдэх байгууламж г.м.




2. MAINFRAME — асар том хэмжээтэй, өндөр үнэтэй, үйлдвэрийн зориулалттай компьютерүүд. Жишээ нь нисэх онгоцны буудал, цахилгаан станцууд, банк, томоохон корпорацуудад хэрэглэгдэнэ. MVS/ESA, VM/ESA, VSE/ESA гурван үндсэн үйлдлийн системийг ашигладаг, IBM 370, IBM 390 буюу MИКРО - MAINFRAME P390 (IBM PC SERVER 500 SYSTEM/390) ENTERPRISE SYSTEM/9000 г.м.




3. MINICOMPUTER — өндөр хүчин чадалтай компьютерүүд, ихэвчлэн сүлжээний серверүүд буюу сүлжээний толгой машинуудад ашиглагдана. Жишээ нь IBM-ийн AS/4000, VAX г.м


4. WORKSTATOIN — өндөр хүчин чадалтай инженерийн зориулалттай компьютерүүд. Эдгээр компьютерүүд нь ихэвчлэн UNIX болон MacOS, OS/2, iMAC зэрэг үйлдлийн систем, RISC процессорууд (DIGITAL ALPHA, POWERPC, MIPS, G3) ашиглана.


5. PC (PERSIONAL COMPUTER) — энгийн хэрэглэгч нарт зориулагдсан, үнэ хямдтай, өргөн хэрэглээний компьютерүүд. Анхны PC-нуудыг 1981 онд IBM-ээс зохион бүтээж худалдаанд гаргасан. Эдгээр компьютерууд нь INTEL-ийн 8088 микропроцессор, MICROSOFT-ийн MS-DOS үйлдлийн системийг ашиглаж байжээ.


§1.2. КОМПЬЮТЕРИЙН БҮТЭЦ
Персиональ компьютерыг процессор, түүнд залгах нэмэлт төхөөрөмжүүд гэсэн хоёр хэсгээс тогтдог гэж үзэж болно.
Процессор нь дотроо дараах эд ангиудыг агуулна.
Үндсэн хавтан буюу Motherboard
Тэжээлийн байгууламж буюу Power Supply
Хадгалах төхөөрөмжүүд буюу Driver-ууд

§1.3. MOTHERBOARD
MOTHERBOARD нь дараах эд ангиудыг агуулна.
Микропроцессор
Шуурхай санах ой
Кеш ой
Оролт/гаралтын бааз
BIOS
ChipSet буюу контроллёр

МИКРОПРОЦЕССОР:
1. Микропроцессор буюу CPU нь компьютерийн бүхий л үйлдлийг гүйцэтгэдэг үндсэн хэсэг. CPU нь өгөгдлийг боловсруулах, шилжүүлэх, хадгалах гээд компьютерийн бүхий л үйлдлүүдийг гүйцэтгэнэ. CPU нь олон сая транзистороос тогтсон интегралчлагч хэлхээ буюу chip юм.


2. Микропроцессорын түүх нь IBM болон INTEL компаниудтай холбоотой. 1971 онд INTEL-ийнхэн INTEL 4004 CHIP гэж нэрлэгддэг анхны CPU-г хийжээ. Үүнээс хойш 8 жилийн дараа анхны компьютерийг хийсэн.
3. Микропроцессор нь дараах гурван үндсэн хэсгээс тогтно.
Арифметик логик нэгж - ALU (ARITHMETIC LOGIC UNIT) арифметикийн болон логик үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Энэ хэсэг арифметикийн нэмэх, хасах, үржүүлэх, хуваахтай төсөөтэй үйлдлийг, логикийн NOT, АND, OR үйлдлүүд, харьцуулах үйлдлүүд буюу тэнцүү, их, багыг олох зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
Хяналтын нэгж – CONTROL UNIT нь микропроцессор дээрх хийгдэх үйлдлийг хянаж, үйлдэл гүйцэтгэх заавруудын дэс дарааг тогтоож өгнө.
Санах ой буюу регистер – микропроцессор дотор байрлах өгөгдөл болон үр дүнг түр хугацаанд хадгалахад зориулагдсан санах ойн байгууламж.
4. Микропроцессорын мэдээлэл боловсруулах хурд болон электроникийн ямар төвшинд хийгдсэнээс компьютерийн хүчин чадал ихээхэн хамаарна. Микропроцессорыг тэмдэглэхдээ INTEL PENTIUM MMX 166 MHz гэж тэмдэглэх бөгөөд үүний INTEL нь микропроцессорыг үйлдвэрлэсэн фирм, PENTIUM MMX нь микропроцессорын төрөл, 166MHz нь мэдээлэл боловсруулах хурдыг (1 сек-д 166 сая үйлдэл хийдэг) илэрхийлнэ. Intel фирмийн Х86 (486 DSL, 486SX, 486DX2, 486 DX4, PENTIUM, PENTUIM PRO, PENTUIM MMX, PENTUIM II, PENTUIM III, PENTUIM 4 г.м ) микропроцессорууд, бусад INTEL-ийн х86 процессоруудтай зохицдог микропроцессорууд (жишээ нь AMD) өнөөдөр өргөн ашиглагдаж байна. Доорх зурагт микропроцессорын хөгжлийн үеүд болон тэдгээрийг үйлдвэрлэсэн он, нэршил зэргийг харуулав.


ШУУРХАЙ САНАХ ОЙ БУЮУ RAM:
1. Компьютер дээр хийгдэх үйлдлүүд нь шуурхай санах ойгоор дамжин явагддаг тул шуурхай санах ой нь компьютерийн эд ангиуд дотор чухал байр суурийг эзэлнэ. Өөрөөр хэлбэл гаднаас оруулж байгаа өгөгдлүүд шуурхай санах ойгоор дамжин микропроцессорт очиж боловсруулагдана.
2. Шуухай санах ойг компьютерт мэдээллийг хадгалах зорилгоор ашигладаггүй. Ийм зорилготой хатуу диск, уян диск, компакт диск зэрэг төхөөрөмжүүд байдаг. Харин шуурхай санах нь тухайн агшинд микропроцессорын үйлдэл гүйцэтгэх шаардлагатай өгөгдлүүдийг л түр агуулах ба компьютер унтрах бүрд энэ ой цэвэрлэгдэж байдаг.
3. Шуурхай санах ой нь багтаамж нь MEGАBYTE (MB) нэгжээр хэмжигдэх бөгөөд WINDOWS95 үйлдлийн систем нь хамгийн багадаа 8-16MB, WINDOWS98/98SE/ME/XP үйлдлийн систем нь 32-128MB RAM-тай байхыг шаарддаг. Харин хэвлэлийн эх бэлтгэгч, дзайнер, инженер, программистууд нарын хувьд арай илүү багтаамжтай санах ойтой байх нь тохиромжтой. Гэхдээ зарим программ зохиодог пүүс, компаниуд одоогоор компьютерийн шуурхай санах ойн нь 256МВ-аас илүү байх онц шаардлагагүй хэмээн зөвлөдөг.
4. RAM-ийн хурд NANOSECUND (ns) нэгжээр хэмжигдэх ба энэ хэмжээ хэдийчинээ бага байна RAM-ийн хурд төдийчинээ их байна. Анхны RAM-ууд нь 120, 100, 80ns хурдтай байжээ.
5. Шуурхай санах ойг дотор нь үндсэн санах ой (MAIN RAM буюу өгөгдлийг CPU-д дамжуулах үүрэгтэй), видео санах ой (VIDEO RAM буюу өгөгдлийг дисплей рүү дамжуулах үүрэгтэй) гэж ангилна. Уламжлалт RAM-ийн төрлүүд нь DYNAMICRAМ, STATICRAM.
6. Одоог хүртэл компьютерт дараах таван төрлийн DRAM өргөн ашиглагдаж байжээ.
FPR (FAST PAGE MODE)
EDO RAM-аас өмнө ашиглагдаж байсан стандарт санах ой. SIMM модулийг ашигласан, 60-70ns хурдтай. Ихэнх PENTIUM MOTHERBOARD-ууд нь ялгаатай хурдтай FPM RAM-уудыг дэмждэггүй.
EDO (EXTENDED DATA OUTPUT)
FPM-ийн сайжруулсан хувилбар, түүнээс 2-5% хурдан, 50-60ns хурдтай. SIMM модуль нэг үе их ашиглагдаж байсан.
ECC ERROR CORRECTING CODE
Сүлжээний сервер буюу толгой машинуудад зориулагдсан алдааны хяналттай санах ой.
SDRAM SYNCHRONOUS DYNAMIC RAM
8-12ns хурдтай 64 битийн 168 pin урттай DIMM модулийг ашигласан одоо ашиглагдаж байгаа стандарт RAM.
RAMBUSRAM
PENTIUM 4 MOTHERBOARD-д зориулагдан гарсан шинэ төрлийн RAM.
7. Гэхдээ ихэнх тохиолдолд компьютерууд нь ижил төрлийн шуурхай санах ойтой байхыг шаарддаг. Иймээс шуурхай санах ойг ихэсгэхдээ шинээр тавьж байгаа RAM хуучин RAM-тай нэг төрлийнх байна уу гэдгийг нь сайтар мэдсэн байх шаардлагатай.
8. RAM модуль буюу RAM-ийн суурь. Pentium 4 процессорыг гарахаас өмнөх MOTHERBOARD-ууд нь дараах 2 төрлийн суурийг өргөн ашиглаж байна.
SIMM
16-32 битийн 72 pin урттай
8-16 битийн 30 pin урттай

DIMM
64 битийн 168 pin урттай

КЕШ ОЙ:
Микропроцессор нь үйлдлийг маш өндөр хурдтайгаар гүйцэтгэх боловч шуурхай санах ой харьцангуй бага хурдтайгаар өгөгдлийг дамжуулдаг тул КЕШ ой гэж нэрлэгддэг өндөр хурдтай санах ойг ашигладаг. Энэ санах ой нь микропроцессор болон шуурхай санах ойн хоорондох хурдыг зохицуулах үүрэгтэй. CACHE RAM нь INTERNAL (микропроцессортой цуг байрладаг), EXTERNAL (микропроцессороос тусдаа MOTHERBOARD дээр байрладаг) гэсэн хоёр хэлбэртэй. Сүүлийн үед гарсан ихэнх микропроцессор нь дотроо INTERNAL CACHE RAM (L1 CACHE)-ийг агуулсан байдаг. EXTERNAL CACHE RAM (L2 CACHE) нь 256-1024kb хүртэл хэмжээтэй STATICRAM-ийг ашигласан байна.

I/O BUS:
CPU нь RAM болон бусад төхөөрөмжүүдээс ирсэн өгөгдлийг боловсруулаад буцаана. CPU уруу өгөгдөл тодорхой замуудаар дамжигдах бөгөөд энэ замуудын нэг нь SYSTEM BUS. Энэ нь CPU болон RAM-ийн хооронд өгөгдөл дамжуулна.

CPU нь дараах 2 төрлийн өгөгдлийг хүлээн авна.
INSTRUCTION буюу заавар. Үүнийг төрөл бүрийн үйлдлүүдийг микропроцессор хэрхэн гүйцэтгэх ёстойг заасан заавар гэж ойлгож болно. Жишээ нь архиметикийн болон логик гээд бүхий л үйлдлүүд нь тодорхой заавраар тодорхойлогдсон байх бөгөөд гар болон хулганаас өгсөн PRINT, SAVE, OPEN г.м командуудыг ч заавар гэж үзнэ.
DATA буюу өгөгдөл. Захиа, зураг г.м

Үүнээс гадна RAM-ийг бусад төхөөрөмжүүдтэй холбоход PCI, ISA, EISA, USB (шинэ гарсан, өгөгдлийг сериалаар дамжуулдаг), AGP (зөвхөн видео картуудад ашиглана) BUS-ууд ашиглагдана.
BIOS БУЮУ ROM CHIP:
ROM CHIP нь дараах хэсгүүдээс тогтно.
POST ON SELF TEST
GRAPHIC ADAPTER, BIOS, RAM 3-т тест явуулан шалгах зориулалттай программ.
SETUP
КОМПЬЮТЕРИЙН Уян болон хатуу дискийн төхөөрөмж, гар, микропроцессор, кеш ой, контроллёр, RAM-ийн төрөл, системийн цаг зэрэг мэдээллийг агуулсан байдаг.
BIOS
Компьютерийн төхөөрөмжүүдийг хооронд нь холбох зориулалттай программ.
BOOT
Дискийн BOOT секторыг хайж олоод үйлдлийн системийг дуудаж ажиллуулна.
CHIPSET:
Микропроцессор болон бусад төхөөрөмжүүдийг хооронд нь холбох зориулалттай микросхем. Заримдаа CONTROLLER гэж нэрлэнэ. INTEL, SIS, OPTI, VIA, ALI зэрэг фирмүүд CHIPSET үйлдвэрлэх талаар алдартай.
82434NX NEPTUNE
82434LX MERCURY 1994 оны 6-р сард гарсан энэхүү 2 CHIPSET нь PCI BUS-ийг дэмждэггүй учраас өргөн ашиглагддаггүй
82430FX TRITON 1995 онд гарсан, EDO RAM, EIDE-г дэмждэг
82430HX TRITON II Triton-ийг сайжруулсан
82430TX Socket 7 суурийг ашигладаг Pentium процессоруудад зориулагдсан, SDRAM болон ULTRA DMA (ATA 33 стандарт буюу EIDE интерфейсийг ашиглан хатуу дисктэй 33MHz хурдтай харилцах боломжтой) шинэ технологиудыг дэмждэг
82450GX 1995 онд гарсан, 4 ширхэг Pentium Pro процессорыг хооронд холбох зориулалттай
82440FX NATOMA Нэг MOTHERBOARD дээрх 2 CPU-г холбох зориулалттай, AGP-г дэмждэг
82440LX 1997 оны 8-р сард гарсан, USB-ийг дэмждэг
82440BX 1998/04/15-нд гарсан, 350-500MHz хурдтай PENTIUM II, III CPU-д зориулагдсан
82440GX BX-ийг сайжруулан 2GB хүртэл SDRAM, 4 хүртлэх USB-г дэмждэг

§1.4. DRIVER
DRIVER-уудад хатуу болон уян дискийн төхөөрөмж, CD-ROM зэрэг багтана. Эдгээр нь IDE, EIDE, SCSI зэрэг интерфейсуудыг ашиглан I/O BUS-уудтай холбогдоно.
HARD DISC DRIVER
Компьютер дээрх бүхий л мэдээлэл нь хатуу дискэн дээр дээр байрлана. Хатуу дискийн багтаамж нь MB (MEGABYTE), GB (GEGABYTE) нэгжүүдээр илэрхийлэгдэх бөгөөд сүүлийн үед программ хангамжийн хатуу дискэн дээр эзлэх хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор хатуу дискийн хэмжээ 40-60GB хүртэл нэмэгдсэн. Мөн WINDOWS үйлдлийн систем нь хатуу дискийн тодорхой хэсгийг виртуаль санах ойн хэлбэрээр ашигладаг тул хатуу дискэн дэх сул зай хамгийн багадаа 40-100MB (RAM-аас 2-3 дахин их) байхыг зөвлөдөг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хатуу дискийн хэмжээ болон программуудын хатуу дискэнд эзлэх хэмжээ ихэссэнтэй холбогдож ихэнх программ зохиодог компаниуд хатуу дискэн дэх сул зайг хамгийн багадаа 500MB байхыг зөвлөж байна.
Багтаамжаас гадна DATA RATE — хатуу дискийн CPU-тэй харилцах хурдыг харуулсан (5-40 megabytes per second), SEEK TIME – хатуу дискнээс файлыг хайн олж бусад төхөөрөмж (CPU, RAM г.м) рүү илгээхэд зарцуулагдах хугацаа (10-20 millisecond) зэрэг үзүүлэлтүүд байдаг.
Ерөнхийдөө хард диск драйвер гэсэн ойлголттой хатуу диск болон хатуу дискийн контроллёр гэсэн 2 зүйлийг хамтад нь авч үздэг. Дискийг зурагт үзүүлсэн байдлаар CYLINDER, TRACK, SECTOR-үүд болгон хуваана.

Хатуу дискийн толгой хэсэг буюу МASTER BOOT RECORDS-Д энэ тухай мэдээлэл агуулагдаж байдаг бөгөөд хатуу дискийн энэ хэсэг нь ихэвчлэн өөрчлөгддөггүй байхаар хийгдсэн байдаг боловч хатуу дискийн энэ хэсэгт бичигдсэн мэдээллийг уншихаас гадна шинээр бичиж болдог. Хатуу дискийн эргэлтийн хурд нь тогтмол 4500-10000 RPM байдаг бол хатуу дискээс тодорхой битийг хайн олох хугацаа буюу SEEK TIME нь хэдхэн миллсекундээр хэмжигддэг. Энд жишээ болгож WORD программыг ашиглан хийсэн документийг хэрхэн хатуу дискэн дээр хадгалдаг талаар үзье.
SAVE командыг өгсөнөөр санах ой дахь документийг хатуу дискэн дээр хадгалах талаар хүсэлт гаргана.
Үйлдлийн систем нь документийг 2-тын тооллын системд хөврүүлээд энэ өгөгдлийг шуурхай санах ойгоос MOTHERBOARD уруу илгээнэ.
MOTHERBOARD нь өгөгдлийг хард диск контроллёр уруу илгээнэ. Хард диск контроллёр нь хатуу дискний сул TRACK доторх SECTOR-үүдийг хайн олоод өгөгдлийг соронзон зүүний тусламжтайгаар хатуу дискэнд бичнэ.
Ингээд энэ секторын тухай LBA (LOGICAL BLOCK ADDRESS) мэдээллийг эргүүлэн дамжуулна. Энэ мэдээллийн тусламжтайгаар энэ өгөгдлийг хатуу дискэн дээрээс хайн олно.

FLOPPY DISC DRIVER
3.5 инчийн уян дискийг унших төхөөрөмж. 3.5 инчийн DD 720KB, HD 1.44MB, XD 2.88MB гэсэн гурван төрлийн уян диск өргөн ашиглагдаж байна.
COMPACT DISC DRIVER
Компакт диск унших төхөөрөмж. Дараах гурван төрөл байна:
CD ROM (READ ONLY MEMORY)
Компакт дискэн дээр бичигдсэн мэдээллийг уншихад зориулагдсан төхөөрөмж
CD-R (RECORDABLE)
Компакт дискэн дээрх мэдээллийг уншихаас гадна CD RECORDABLE гэж нэрлэгддэг компакт дискэн дээр нэг удаа мэдээллийг бичнэ.
CD RW (REWRITABLE)
Компакт дискэн дээрх мэдээллийг уншихаас гадна CD RECORDABLE, CD REWRITABLE гэж нэрлэгддэг ДИСКҮҮДЭД МЭДЭЭЛЛИЙГ бичнэ. CD RW диск уруу олон дахин бичих боломжтойгоороо бусад дискнүүдээс ялгаатай.
DIGITAL VIDEO DISC
Компакт дискийг бодвол их хэмжээний өгөгдлийг бичих боломжтой оптик диск. Компакт диск нь 650MB мэдээллийг агуулдаг бол DVD нь 4GB-аас ч их мэдээллийг агуулах боломжтой. Дараах 3 төрөл байна.
DVD ROM (READ ONLY MEMORY)
3.86-17GB хэмжээтэй DVD дискэн дээрх мэдээллийг уншихад зориулагдсан төхөөрөмж
DVD-R (RECORDABLE)
DVD дискэн дээрх мэдээллийг уншихаас гадна DVD RECORDABLE гэж нэрлэгддэг дискэн дээр нэг удаа мэдээллийг бичнэ.
DVD RW (REWRITABLE)
DVD дискэн дээрх мэдээллийг уншихаас гадна DVD RECORDABLE, DVD REWRITABLE гэж нэрлэгддэг дискүүдэд мэдээллийг бичнэ. DVD RW диск уруу олон дахин бичих боломжтойгоороо бусад дискнүүдээс ялгаатай.
LOMEGA ZIP
3.5 ИНчийн хэмжээтэй 100MB багтаамжтай ZIP дискийг унших төхөөрөмж.
SONYHIFD
1999 онд SONY фирмээс гаргасан 3.5 инчийн хэмжээтэй 200MB багтаамжтай дискийг унших төхөөрөмж. Энэ төхөөрөмж нь 3.5 инчийн DD, HD дискүүдийг мөн уншдаг.
LS120
1993 онд IMATION фирмээс гаргасан 3.5 инчийн 120MB багтаамжтай ДИСКИЙГ унших төхөөрөмж. Энэ төхөөрөмж нь 3.5 инчийн DD, HD дискүүдийг мөн уншдаг.
§1.5. ЗАЛГАХ ТӨХӨӨРӨМЖ
Мэдээлэл гаргах төхөөрөмж
МОНИТОР
Компьютерт хийгдэж байгаа үйлдлийг дэлгэцэнд гарган үзүүлэхэд зориулагдсан төхөөрөмж. Өнөөдөр 14-17 инчийн дэлгэцтэй, 256-аас дээш өнгө ялгадаг VGA, SVGA төрлийн мониторууд нь өргөн ашиглагддаг. Монитор нь процессорын VIDEO PORT-д холбогдоно. Энд мониторын талаар бага зэрэг дэлгэрүүлэн үзье. Юуны өмнө видео карт буюу дисплей адаптерын талаар мэдэх хэрэгтэй.

Видео карт нь компьютерээс ирсэн тоон мэдээллийг хүлээн авна. Энэхүү өгөгдлүүд нь адаптерын VIDEO RAMDOM ACCESS MEMORY гэж нэрлэгддэг санах ойд агуулагдана. Адаптер нь энэхүү тоон өгөгдлийн тоон аналог хувиргагчийн тусламжтайгаар аналог сигнал болгон хувиргаж видео кабелиар дамжуулан монитор уруу илгээнэ. Монитор нь улаан, цэнхэр, ногоон гурван өнгөний тусламжтайгаар төрөл бүрийн өнгөний спектрийг гаргах чадвартай байна. Жишээ нь SUPERVGA монитор нь 16 сая өнгийг дэлгэцэнд гарган үзүүлэх чадвартай. Одоогоор телевизортой адилхан ажиллах зарчимтай CRT (CATHODE RAY TUBE) DISPLAY бүхий мониторууд өргөн ашиглагдаж байгаа боловч мониторын шинэ эрин үе болох шингэн кристалл ашигласан LIQUID CRYSTAL DISPLAY (LCD) монитор сүүлийн жилүүдэд өргөн дэлгэрэх боллоо. Хэдхэн жилийн өмнө л шингэн кристалл дэлгэц нь CRT дэлгэцээс өнгө ялгах болон бусад чадвараараа олон дахин бага байсан бол одоо түүнтэй энэ зэрэгцэхүйц болж чадсан төдийгүй олон талаараа давуу болохоо харуулж байна.
ПРИНТЕР
Компьютерт хийгдэж байгаа үйлдлийг цаасан дээр буулгаж гаргахад зориулагдсан төхөөрөмж. Процессорын PARALLEL PORT-д холбогдоно.
ТЕЛЕВИЗОР БОЛОН ТЕРМИНАЛ
Сүүлийн жилүүдэд телевизорыг мониторын оронд өргөн ашиглах болсон. Процессорын VIDEO болон S-VIDEO CONNECTOR-уудад холбогдоно.
Мэдээлэл оруулах төхөөрөмж
ГАР БУЮУ KEYBOARD
Хамгийн өргөн ашиглагддаг мэдээлэл оруулах төхөөрөмж. Гар нь процессорын PS/2 KEYBOARD PORT болон KEYBOARD CONNECTOR-ийг ашиглан холбогдоно.
ХУЛГАНА БУЮУ MOUSE
WINDOWS үйлдлийн системд өргөн ашиглагддаг мэдээлэл оруулах төхөөрөмж. Хулгана нь процессорын SERIAL COM1, COM2 PORT болон PS/2 MOUSE PORT-д холбогдоно. Энд хулганы талаар бага зэрэг дэлгэрүүлэн үзье. Хулгана нь хэмжээ хэлбэрийн хувьд янз бүрийнх байж болно. Зарим нь 3 товчлууртай, зарим нь 2 товчлууртай байхад зарим нь SCROLLING гэж нэрлэгддэг нэмэлт товчлууртай хүртэл байдаг. Гэвч эдгээрийн ажиллах зарчим бүгд адилхан.

Хулганы хамгийн чухал эд анги нь хөдөлгөөнт шаарик байдаг. Хулганыг түүний дэвсгэрээс нь салгахгүйгээр хөдөлгөхөд хулганы доод хэсэгт байрлах энэхүү шаарик хөдөлнө. Хэрэв хулганы доод хэсгийг задлаад харвал энэхүү шаарик болон түүний 2 талд байрлах хэвтээ ба босоо 2 булыг харах болно.

Энэхүү 2 булын тусламжтайгаар хулганы хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуух хөдөлгөөнийг удирддаг. Хулганы дэвсгэр бохирдсоноос шаарик болон хэвтээ босоо булууд бохирддог. Үүний улмаас хулганы заагчийн хөдөлгөөн удаашрах болон бусад алдаа гарна. Тиймээс хулганы шаарик болон хэвтээ, босоо булууд, хулганы дэвсгэр зэргийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Жишээлбэл хэвтээ босоо булыг хэрхэн цэвэрлэж байх талаар үзье:
(a) Компьютерийг унтраана.
(b) Хулганы доод хэсгийн тагийг эргүүлэн онгойлгоно.


(c) Хулганы доод хэсэгт байрлах бөөрөнхий шаарикыг гаргаж цэвэрлэнэ.


(d) Хулганы хэвтээ ба босоо булуудыг цэвэрлэнэ.


JOYSTICK
Тоглоомын гар буюу JOYSTICK түүнтэй зохицдог төхөөрөмжүүд. Эдгээр нь процессорын GAME PORT-д холбогдоно.
СКАННЕР
Компьютерт гаднаас зураг оруулахад зориулагдсан төхөөрөмж. Энэ төхөөрөмж нь процессорын параллель болон USB портод холбогдоно.
Бусад төхөөрөмж:
EXTERNAL MODEM
Интернэтийн сүлжээ болон алсын компьютертэй телефон утсаар дамжуулан холбогдоход ашиглагддаг төхөөрөмж. Процессорын COM1, COM2 PORT-уудад холбогдоно.
MULTIMEDIA
SPEAKER буюу чанга яригч нь компьютераас аудио буюу дуу гаргах төхөөрөмж бөгөөд процессорын LINE OUT CONNECTOR-д холбогдоно.
Гаднаас дуу оруулах төхөөрөмжүүд болох микрофон болон бусад төхөөрөмж нь процессорын LINE IN CONNECTOR-д холбогдоно.
Ингээд компьютерийг дараах хэлбэрээр тэмдэглэнэ:
INTEL PENTIUM III 800MHz CPU үйлдвэрлэсэн фирм, төрөл, хурд
256RAM Шуурхай санах ойн хэмжээ
512KB CACHE CACHE ойн хэмжээ
40GB HDD Хатуу дискийн багтаамж
15″ SVGA Мониторын төрөл, хэмжээ
3.5″ 1.44MB FDD Уян диск унших төхөөрөмж
CD ROM Компакт диск унших төхөөрөмж
SOUND CARD, SPEAKER Аудио карт, аудио гаргагч (чанга яригч)
V.90 INTERNAL MODEM 56KBPS хурдтай дотуур модем
NETWORK CARD Сүлжээний карт
104 KEYBOARD 104 товчлуур бүхий гар
MOUSE+PAD Хулгана+тавиур



Сүүлийн үед home computer гэж нэрлэгдэх өндөр хүчин чадалтай, үнэ хямдтай компьютерууд ихээр үйлдвэрлэгдэх болжээ. Энэ чиглэлээр буюу өндөр хүчин чадалтай, үнэ хямдтай коспьютеруудыг үйлдвэрлэх явдлыг eMashine, Matrix, HP, Compaq зэрэг компаниуд өөрсдийн гол зорилгоо болгоод байíà

Лабораторийн ажил № 1.


КОМПЬЮТЕРИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Дасгал 1

Энд компьютерийн ямар ямар эд ангиуд бичигдсэнийг нэрлэн бич.

Pentium III 800MHz, 128RAM, 10GB HDD, 15″ SVGA, 104 keyboard, mouse+pad

Дасгал 2

Дараах 2 компьютерийн хүчин чадлыг харьцуулан бич.

1. Celeron 500MHz, 14″ Samsung, 64MB RAM, 800MB HDD, 3.5″ FDD, V.90 internal modem, RTL8139 network card.

2. Intel Pentium 4 1.2GHz, 512 cache ram, 40GB HDD, 256MB RAM, 15″ SVGA Monitor, 3.5″ 1.44MB FDD, 56KBps modem, sound card+speaker.

Дасгал 3

Сонин дээр компьютерийн худалдаа хийдэг компаний дараах зарлал гарчээ. Энд компьютерийн эд ангиудыг зардаг талаар бичжээ. Тэгвэл эдгээрийн зориулалтыг бич.

Êîìïüþòåð áîëîí ò¿¿íèé ýä àíãè, äàãàëäàõ õýðýãñë¿¿äèéí õóäàëäàà ¿éë÷èëãýý çàñâàð

Printer CanonLaser LBP810

HPDeskjet 640C

CPU Celeron 566-800MHz

Pentium III/4

HDD 10GB Seagate

20GB Seagate

30GB Seagate

40GB Seagate

RAM 32 MB PC100

64 MB PC100

128 MB PC100

256 MB PC100

CD-ROM ASUS-50X

CD ReWriter Acer 2xxc4x32

Sound card

Keyboard Mitsumi

Mouse Acer/Mitsumi

56K internal modem ESS

10/100 Ethernet card Realtek 8139

Power Supply AT/ATX

Floppy driver Mithumi

Cables UTP/BNC

Speakers, HUB, microphones, CD-R

Cable tester, Floppy disks and other

Дасгал 4

Компьютерийг шинээр угсрахад дараах эд ангиуд шаардлагатай болжээ. Тэгвэл эдгээрийн зориулалтыг бичиж ямар эд ангиуд дутуу байгааг нөхөж бич.

CPU, RAM, HDD, case, CD-ROM, FDD, motherboard, power supply, video card, cooler, network card, sound card, internal modem, mouse, keyboard, speaker, pad.

Дасгал 5

Компьютер эхлэн асахдаа өөрийнхөө иж бүрдлийг шалгасны дараа хэрэв ямар нэгэн алдаагүй байвал компьютерийн дискийн төхөөрөмжүүдээс үйлдлийн системийг хайн олж ажиллуулдаг. Үйлдлийн систем ажилласнаар сая компьютерийг ашиглах боломжтой болно. Ингэж компьютер асахдаа өөрийнхөө иж бүрдлийг шалгасны дараа энэ тухай мэдээллийг дэлгэцэнд хүснэгт маягаар гаргаж үзүүлдэг. Энэ мэдээлэл дэлгэцэнд 1-2 секундын хугацаанд харагддаг. Энэ мэдээлэл дэлгэцэнд гарах үед компьютерийн Pause товчлуурыг дарж үйлдлийг зогсоон энэ мэдээлэлтэй танилцах боломжтой. Энэ зааврыг ашиглан компьютерийн хүчин чадлын тухай ямар ямар мэдээллийг энэхүү хүснэгтэнд гаргаж үзүүлдэг болохыг тогтоож өөрийнхөө ашиглаж байгаа компьютерийн хүчин чадлыг тогтоон бич.

Дасгал 6

Дараах өгүүлбэрүүдийг буруу зөвөөр нь ялган бич:

1. Компьютер дээрх бүхий л үйлдлийг CPU гүйцэтгэнэ.

2. Компьютер дээрх бүхий л үйлдлийг RAM гүйцэтгэнэ.

3. Компьютер унтрахад RAM-д байсан бүх зүйл устана.

4. Компьютер унтрахад HDD-д байсан бүх зүйл устана.

5. Компьютер дээр хийсэн бүх үйлдлийг CPU гүйцэтгэх бөгөөд энэхүү үйлдлүүд RAM-aaр дамжин явагдана.

6. Компьютер дээр хийсэн бүх үйлдлийг RAM гүйцэтгэх бөгөөд энэхүү үйлдлүүд CPU-гаар дамжин явагдана.

7. Компьютер унтрахад RAM-д байсан бүх зүйл устах тул хийсэн зүйлээ HDD-д хадгалдаг.

8. Компьютер унтрахад HDD-д байсан бүх зүйл устах тул хийсэн зүйлээ RAM-д хадгалдаг.